БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМ
ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо : 2017.03.29 Тендер шалгаруулалтын нэр: Баянхонгор аймгийн Өлзийт сумын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол хүнсний материал нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: Ө-2017/03 Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Өлзийт сумын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол хүнсний материал –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 1 дүгээр багц: Мах, махан бүтээгдэхүүн 2 дугаар багц: Төмс, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн 3 дугаар багц: Талх, нарийн боов, гурил, будаа, хүнсний бусад бүтээгдэхүүн Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь [50000] төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1%-тай тэнцүү төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг [2017 оны 04 сарын 28-ны 11 цаг 30 минут ]–аас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Төлбөрийг хийх хэлбэр: Дансаар тушаана. Банкны нэр: ТӨРИЙН БАНК Дансны дугаар: 231600008576 Баянхонгор аймгийн Өлзийт сумын Нутгийн удирдлагын ордон 1 давхар 04 тоот өрөө, утас: 70446704, 95279995 Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Аймгийн мэдээ
 
Сум хөгжүүлэх авлагыг бууруулах