БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Сумын тухай
  • СУМЫН ТӨВИЙН ГҮН ӨРМИЙН ХУДАГТ ИХ ЗАСВАР ХИЙЖ ЦЭВЭРШҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛЛАА.

    Орон нутгийн хөгжлийн сангийн 15 сая төгрөгөөр сумын төвийн гүн өрмийн худагт их засвар хийж дулааны шугамтай холбох ажил, цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах ажил зэргийг хийлгэн хүлээн авч  ашиглалтанд оруулсан.  

    ...
    2017-10-17 18:28:17 Дэлгэрэнгүй...
  • ХЭЛМЭГДЭГСДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 80 дахь жилийг тэмдэглэх ажлын хүрээнд сумын ИТХ-ын ажлын алба, нийгмийн түншлэлийн багтай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00 цагаас Соёлын төвд Сайн-Оюут сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хэлмэгдүүлэлт гэж юу вэ? Ямар хугацаанд хэрхэн явагдаж байсан. Хэлмэгдүүлэлтийн үе шат. Түүний хор уршиг, цагаатгалын талаарх” ойлголтыг соёл, хүмүүжлийн асуудал хариуцсан багш Х.Пүрэвбаатар хичээл зааж асуулт хариулт ...

    2017-10-17 18:21:14 Дэлгэрэнгүй...
  • АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

    Сумын ИТХ, ЗДТГ, Ахмадын хороо хамтран ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээнд нийтдээ 110 гаруй ахмад настан оролцлоо. Ахмадын баярт сумын ИТХ-ын дарга С.Гонгор, Засаг даргын орлогч Ц.Дашдамбэрэл нар оролцлоо. Ахмадын баяраар Данзангийн Цэвэлмаа, Дэлэгдоржийн Чимэддавга, Чимэдийн Отгон, Дашдоржийн Эрдэнэочир, Бадамдоржийн Пүрэвдаваа, Бат-Очирын Гомбообат, Цэрэндашийн Бадамдорж, Доржийн Цэдэвсүрэн, Тавинтайн Намжилмаа нарын ахмадуудын алдарыг тэмдэглэх арга хэмжээ боллоо....

    2017-10-17 18:16:32 Дэлгэрэнгүй...
  • СУМЫН БАЯР НААДАМ ӨРГӨН ДЭЛГЭР САЙХАН БОЛЛОО.

    Тулгар төр байгууллагдсаны 2226 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын Хувьсгалын 96 жилийн ой, Өлзийт сум байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмыг 2017 оны 07-р сарын 17-ны өдөр зохион байгуулж баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр 6-н насны морь, жороо морь уралдаж, хүүхдийн, өсвөрийн, шигшээ барилдаанууд зохион байгуулагдаж, эрэгтэй эмэгтэй хүүхдийн, насанд хүрэгчдийн сур харваа, дэмбээ наадмыг тус тус зохион байгууллаа.

    2017-07-20 11:12:11 Дэлгэрэнгүй...
  • "ХҮҮХЭД БҮР ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ" ЭХ ҮРСИЙН БАЯРЫН ӨДӨР

    “Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор эх үрсийн баярыг зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын захирамжаар байгуулан хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаа. Хөтөлбөрийн хүрээнд байгууллага аж, ахуйн нэгж бүр гаднах талбайгаа чимэглэх, хүүхдүүдийн дунд “3-ын эсрэг 3” сагсан бөмбөгийн тэмцээн, дугуйн тэмцээн, манцуйтай тамирчин, хөгжилтэй бөмбөлөг үлээх, шатар, даам, АХА тэмцээн, хүүхэлдэйн кино, “Миний нутаг” үзэсгэлэн үзүүлэх, Ахмадын хорооноос&...

    2017-06-07 12:04:37 Дэлгэрэнгүй...
  • Бүх нийтээрээ 1000 мод тарилаа

    Өлзийт сумын уугуул Догмидсангийн Ариунболд нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд зориулан 1000 мод бэлгэлж Засаг даргын Тамгын газрын ажилчин албан хаагчид болон иргэдэд мод тарих арга ухааныг зааж өглөө. Мөн сумын бүх байгууллага, иргэд мод тарилаа.

    2017-05-10 10:17:30 Дэлгэрэнгүй...

  • ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР 5 ХҮН ШАГНУУЛЛАА.

    Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор 6 дугаар багийн өндөр настан, малчин Т.Дашхүү, Алтан гадас одонгоор 2 дугаар багийн өндөр настан, малчин Г.Жүгдэр, ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн ажилтан Б.Хүрэлбаатар, Хөдөлмөрийн хүндэт медалиар ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга О.Энхболд, ЭМТ-ийн эмч Эрдэнэбилэг нарт Монгол Улсын ерөнхий сай...

    2017-03-27 12:37:40 Дэлгэрэнгүй...
  • ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

    ...
    2017-03-16 09:29:51 Дэлгэрэнгүй...
  • МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    Сумын малчдын зөвлөгөөн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Дэлхийн шатрын спортын мастер Ц.Батчулуун, Авьяаслаг Монголчуудад амжилттай оролцсон Баярмагнай болон Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон сумын удирдлагууд Монгол орны өнөөгийн байдал, хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа,хэрэгжиж эхэлсэн ажлуудын талаар танилцуулж шагнал гардуулах үйл ажиллагаа эхэлсэн.
    Мөн зөвлөгөөнд Аймгийн ХХАА-н газрын МАА-н хэлтсийн дарга С.Батаа, МЭҮТ...

    2017-02-24 09:56:26 Дэлгэрэнгүй...
  • "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" ТӨРЛӨӨ

    Баянхонгор аймгийн Өлзийт сумын хоёрдугаар багийн малчин Д.Пүрэв Улсын аварга малчны цол, тэмдгээ  гардаж авлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, Өлзийт сумын удирдлагууд гардуулав.

    ...
    2017-02-20 09:14:07 Дэлгэрэнгүй...
  • Сум хөгжүүлэх авлагыг бууруулах

    БҮТЭЭЛЧ САНХҮҮЧ аяны төлөвлөгөөнд тусгагдсан сум хөгжүүлэх сангын авлагыг бууруулах ажлыг хийж хэрэгжүүлэхээр зээлийн хугацаа хэтэрч байгаа иргэдийн хийсэн 100 ш тамганы гэрийг хүлээн авч борлуулж зээлээ төлөхөд нь туслаж хамтран ажиллахаар боллоо

    ...
    2017-02-09 18:35:31 Дэлгэрэнгүй...
  • БҮТЭЭЛЧ САНХҮҮЧ АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ХҮЛЭЭН АВЛАА
    ...
    2017-02-07 14:03:55 Дэлгэрэнгүй...
  • БҮТЭЭЛЧ САНХҮҮЧ АЯН МАНАЙ СУМААС ГАРААГАА ЭХЭЛЛЭЭ

    Аймгийн бүх шатны төсвийн, захирагч, нягтлан бодогч санхүүгийн ажилтангуудын төсвийн хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, бүтээлч санаачилгыг идэвхжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа "БҮТЭЭЛЧ САНХҮҮЧ АЯН"-ы БАТЛАМЖИЙГ ГАРДАЖ АВЛАА

    ...
    2017-02-07 14:01:01 Дэлгэрэнгүй...
  • Шаргажуут голын жавар-2017

    ...
    2017-02-06 14:54:52 Дэлгэрэнгүй...
  • Аж ахуй нэгж байгууллагын тооллогын тухай

    Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллогод сумын хэмжээнд Төсөвт байгууллага 6,  ААНэгж 5, хоршоо 14, шашны байгууллага 1, салбар нэгж 6 нийт 32 аж ахуйн нэгж байгууллага  уламжлалтаар  17 цахимаар 10 тооллогод хамрагдсан тооллогын ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 06-21 ны хооронд нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд амжилттай зохион байгуулаж дууслаа

     

    ...
    2016-05-03 17:13:41 Дэлгэрэнгүй...
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН МЭДЭЭ

    Онцгой байдлын газраас өвөлжилт хүндрэлтэй цас ихээр орсон сумдуудад 2016 оны 1 сард түргэн тусламжийн автомашин өгсөн одоогоор 600 км явж Өлзийт сумын ЭМТ-ийн үйл ажиллагааг хөдөө багийн айл өрх, ард иргэдэд түргэн шуурхай хүргэж үйлчилж байгаа билээ. Мөн өвөлжилт хүндрэлтэй байгаа МАА-н 5 багийн айл өрхүүдэд 20 тн өвс, 30 тн хивэгний хөнгөлөлттэй тусламжийг 1 сард үзүүлсэн.

    2016-04-01 11:46:31 Дэлгэрэнгүй...