БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
5-р сарын ажлын төлөвлөгөөний хэрэгжилт

ӨЛЗИЙТ СУМЫН  2016 ОНЫ   5 ДУГААР САРЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

 

 

2016 оны 05 дугаар сарын 25

                                                                                                                                                                     

д/д

Хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ

Хүрэх үр дүн

Хэрэгжилт

1

2

3

4

1. УИХ, ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗГ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

1.1

Сонгуулийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх

Сонгуулийн байгууллагуудад ажиллах төрийн ажилтнуудыг сургалт семинарт бүрэн хамруулж, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх

Аймагт 1 удаа, сумд 2 удаа сонгуулийн хорооны сургалтыг хийж ажиллах төрийн албан хаагчдыг бүрэн хамруулсан байна

                    Хэрэгжилт100

2. ЯАМНААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3. АЙМГИЙН ИТХ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

4. БУСАД ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХҮРЭЭНД

 

4.1

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний талаар

Сургуулийн өмнөх боловсролын явуулын багш томилон, сургуульд хамрагдах 6 настай хүүхдийн судалгаа гарган бэлтгэл хичээлд хамруулах

Сургуулийн өмнөх боловсролын 2 явуулын багш томилон, сургуульд хамрагдах 6 настай хүүхдийн судалгаа гарган сумаас томилогдон ажлын хэсгийнхэнтэй хөдөө багуудаар явж хүүхдүүдийг бүрэн хамруулах арга хэмжээ авлаа    Хэрэгжилт   90

5. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

5.1

Аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж байгаа шинэ ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх

Аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж байгаа шинэ ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэгч болох идэвх чармайлт гаргаж байгаа хүмүүсийг хамруулах

Сумд төсөл шалгаруулах ажлын хэсэг байгуулагдан 10 шахам төслийг банканд хүргүүлсэн боловч банкны шалгуур хангасан 2 төсөлд зээл олгосон байна. Сумд “Баялаг бүтээгчид”-ын уулзалт хийж сумын холбоог 5 хүнтэй байгууллаа.

     Хэрэгжилт 50

5.2

Аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу цаг үеийн ажлыг эрчимжүүлэх

Тариалалтын бэлтгэл ажлыг хангуулж, тариалалтыг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Тариалангийн талбайнуудыг тариалан эрхлэх байгууллага хүмүүст дахин хувиарлах ажлыг хийж, Хөдөлмөрийн хэлтсийн төслийн шугмаар 20 өрхийг тариалан эрхлүүлхээр талбай олгож нэгдсэн зохион байгуулалтад оруулсан байна.                   Хэргэжилт 80

6. СУМЫН ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

6.1

Сумын нийгэм эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу сумын төвд засмал зам тавиулах

Засмал зам тавиулах гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг сарын эхнээс эхлүүлэх

Замын ажлын тендер сонгон шалгаруулалт явуулж аймгийн Баянтээх ХХК шалгаран замын суурь хэсгийг тэгшлэх бэлтгэл ажилдаа орлоо. Замын ажлыг ОНХС-ын 50,0 сая, орон нутгаас оруулах 50,0 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлхээр шийдвэрлэж урьдчилгаа санхүүжилтийг олгосон байна                   Хэрэгжилт 30

6.2

Холбоо мэдээллийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд үүрэн телефоны дамжуулах байгууламжийг нэмэгдүүлж хөдөөгийн иргэдийн холбоо мэдээллийн хүртээмжийг сайжруулах

Хөрөнгийн асуудлыг ИТХ-аар шийдүүлж, дахин дамжуулах станцыг шинээр бариулах ажлыг урд сарын төлөвлөгөөнд тусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан, энэ сараас хэрэгжүүлж эрлүүлэх

Хөрөнгийн асуудлыг ИТХ-аар шийдүүлж, дахин дамжуулах станцыг шинээр бариулах гэрээ хийгдсэн боловч гэрээний нэмэлт хийх шаардлага гарсан учир хойшлогдсон

     Хэрэгжиж эхлээгүй

7. СУМД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БУСАД АЖЛЫН ТАЛААР

7.1

Аймгийн Засаг даргын тамгын газраас зохион явуулсан төрийн байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээний талаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу байгууллага албадын улирлын тайланг нэгтгэн монитеринг хийх

Хяналт шинжилгээ, үнэлгээний талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг байгууллага, албадуудаар шалгах асуудлыг урд сарын төлөвлөгөөнд тусган төлөвлөсөн боловч бүрэн хэрэгжээгүй учир энэ сард бүрэн хэрэгжүүлхээр төлөвлөв.

Хяналт шинжилгээ, үнэлгээний талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг байгууллага, албадуудаар хангуулах ажлыг хүрээнд гаргавал зохих тогтоол шийдвэрүүдийг хэрэгжилтийг гаргуулж байна

    Бүрэн хэрэгжэгүй

7.3

100 залуу гэр бүлийн чуулга уулзалтыг зохион байгуулах

100 залуу гэр бүлийн чуулга уулзалтыг зохион байгуулах, бэлтгэл зохион байгуулалтыг хангаж баг бүрийг хамруулах

Залуу гэр бүлийн чуулга уулзалтыг зохион байгуулах, бэлтгэл зохион байгуулалтыг хангаж баг бүрээс оролцсон 40 гэр бүлийн 80 хүнийг  хамруулан зохион байгуулж чуулганы үеэр 6 төрлийн сургалт, спортын уралдаан тэмцээн, урлагын тоглолт явулав. Чууланы ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан

        Хэрэгжилт 90

7.4

Сумын төвийн худгийн усанд цэвэршүүлэх төхөөрөмж тавих

Цэвэршүүлэх төхөөрөмж тавьж ундны усны эрүүл ахуйн нөхцлийг бүрдүүлэх

Хэрэгжүүлэх байгууллагатай гэрээ байгуулж ажлын зардлын 50 хувийг шилжүүлсэн, Гадаадаас авах материал саатсан шалтгаанаар ажил эхлээгүй байна             Хэрэгжилт 30

7.5

Соёлын байгууллагын 80 жилийн ой угтсан ажлын хүрээнд яруу найргийн уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулах

Яруу найргийн уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулж сум бүрт удирдамж хүргүүлж, бэлдүүлэх

Яруу найргийн уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгуулж сум бүрт удирдамж хүргүүлж зохиолч яруу найрагч Ц.Төрмөнхийн хэрэмжит болгон амжилттай зохион байгуулав

    Хэрэгжилт 100

7.6

Мөн ойтой холбогдуулан соёл урлагыг хөгжүүлэхэд амжилт гаргасан хүүмүүсийг дээд газрын шагналаар шагнуулах

Соёл урлагыг хөгжүүлэхэд амжилт гаргасан хүүмүүсийн материалыг бүрдүүлж дээд газрын шагналаар шагнуулхаар тодорхойлох ажлыг зохион байгуулах

Соёл урлагыг хөгжүүлэхэд амжилт гаргасан хүүмүүсийн материалыг бүрдүүлж дээд газрын шагналаар шагнуулхаар тодорхойлтыг холбогдох байгууллагад хүргүүлсний зэрэгцээ, ойн ажлын хүрээнд “Учиртай гурав” дуурийг соёлын төвөөс санаачлан бэлтгэж тоглуулсан нь хүмүүсийн таашаалд нийцсэн арга хэмжээ боллоо

   Хэрэгжилт 100

7.7

Бүх хүмүүсийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах 

Бүх хүмүүсийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлын төлөвлөгөө гарган бэлтгэл зохион байгуулалтыг хангах

Сумын үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилт, Яамны сайдын тушаалын дагуу 18-30 насны бүх хүнийг ЭМ-ийн үзлэгт хамруулж, тархлаажуулалтын вакцин хийх ажлыг заасан хугацаанд нь зохион байгуулж, 95 хувийн хамралттай хийсэн мэдээ гарсан байна

     Хэрэгжилт 90

7.8

Мал хаваржилт төл бойжилтын ажилтай холбогдуулах бүх малчин өрхүүдээр явж танилцах

Мал хаваржилт төл бойжилтын ажилтай холбогдуулах бүх малчин өрхүүдээр явж танилцах ажлыг зохион байгуулалттай хэрэгжүүлэх

  Сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилон баг бүрт ажлуулж нийт айл өрхөөр орж, төрийн байгууллагаас зохиож байгаа ажлын тухай  мэдээлэл өгөх, мал хаваржилт төл бойжилт, цаг үеийн ажилтай танилцах, иргэдийн санал хүсэлтийг сонсох арга хэмжээг зохион байгуулалав

Хэрэгжилт 100

7.9

Мал эмнэлгийн ААН-үүд малчин өрхөөр явж вакцин тарилга хийж эм тариагаар үйлчилнэ

Мал эмнэлгийн ААН-үүд малчин өрхөөр явж вакцин тарилга хийх хаврын төлөвлөгөөт ажлыг эхлүүлэх

Мал эмнэлгийн ААН-үүд малчин өрхөөр явж вакцин тарилга хийх хаврын төлөвлөгөөт ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна   Хэрэгжилт 80

7.10

Байгаль орчнийг хамгаалах, хаг хаядлыг цэвэрлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

Байгаль орчнийг хамгаалах, хог хаядлыг цэвэрлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

Байгаль орчнийг хамгаалах ажлын хүрээнд нийтийн цэвэрлэгээг 1 удаа хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллага, иргэдээс тарих модны захиалга авч эхний ээлжинд 500 суулгацыг байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр авч ирээд тарих ажилдаа орж байна. Сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нар ажил үүргээ сайн гүйцэтгэж, сумын тамгын газарт байгалийн үзмэр, ан амьтдын чихмэл үзүүлэн бүхий танхим байгуулж, байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр шинэ ВуаЗ пургаан авто машин авч, ЭКО клубыг байгуулан амжилттай ажиллуулж байгаа ба энэ клубын хүүхдүүдээ шинэ машинтайгаа анхны аялалыг хийлгэж байгалийн үзэсгэлэнт газруудаар явуулсан байна

    Хэрэгжилт 100

   Төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн

 

 

 

 

ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАН ГАРГАСАН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                  М.БАТАА

Мэдээ оруулсан: 2016-05-25 09:00:36