БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Сумын ИТХ, ЗДТГ, Ахмадын хороо хамтран ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээнд нийтдээ 110 гаруй ахмад настан оролцлоо. Ахмадын баярт сумын ИТХ-ын дарга С.Гонгор, Засаг даргын орлогч Ц.Дашдамбэрэл нар оролцлоо. Ахмадын баяраар Данзангийн Цэвэлмаа, Дэлэгдоржийн Чимэддавга, Чимэдийн Отгон, Дашдоржийн Эрдэнэочир, Бадамдоржийн Пүрэвдаваа, Бат-Очирын Гомбообат, Цэрэндашийн Бадамдорж, Доржийн Цэдэвсүрэн, Тавинтайн Намжилмаа нарын ахмадуудын алдарыг тэмдэглэх арга хэмжээ боллоо. Мөн ХАА-н тэргүүний ажилтанаар П.Норов, Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтанаар Б.Гомбообат, Эрчим хүчний тэргүүний ажилтанаар Ё.Түмэндэмбэрэл, Эрх чөлөөний одонгоор Д.Цэвэлмаа,Д.Эрдэнэтуяа, МАН-ын хүндэт тэмдэгээр П.Даариймаа, Д.Цэрэнбалжир, Монголын ахмадын холбооны хүндэт тэмдэгээр Я.Сүрэнхорлоо, Х.Бадамдорж, ХАА-н яамны Хүндэт жуух бичгээр Л.Хорлоо, Г.Сангидорж нарыг тус тус шагнаж урамшууллаа. Мөн оролцсон бүх ахмадуудад гарын бэлэг гардууллаа. Ахмадын баяраар ахмадууд маань өөрсдийн хийж буй бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, баг бүрийн ахмадын бүлгүүд урлагийн тоглолтоо үе тэнгийнхэндээ сонирхуулж, харилцан ярилцаж хууч яриа дэлгэн дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ. Тэд маань нэг насыг инээд хөөр, баяр цэнгэл дунд нэмлээ. Урт удаан наслаж үр хүүхэд бидэндээ үг сургаалаа хайрлаж явах болтугай.

Мэдээ оруулсан: 2017-10-17 18:16:32