БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМ
ЗАРЛАЛ
Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Стратеги төлөвлөгөө

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Монгол Улсын Засгийн газрын болон аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сумын урт хугацааны хөгжлийн стратегийг хэрэгжүүлэн иргэдийнхээ чадавхад тулгуурлан, хүн  бүхэн амьдарч байгаа орчиндоо  тав тухтай, хангалуун амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрхэм зорилгоо хэргэжүүлхэд энэхүү бодлогын баримт бичиг болох стратеги төлөвлөгөөг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллана.

Сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилт, үйл ажиллагааны хөтөлбөр стратеги, бусад төлөвлөгөөг үндэслэн нийт 4 бүлэг 42 зорилтыг дэвшүүлэн тавьсан болно. Үүнд:

Нэг. Хүний хөгжлийг хангах талаар.

А. Эрүүл мэнд, нийтийн биеийн тамир:, Эрүүл иргэншил төлөвшүүлэх

         1. Жил бүр хүн амыг эрүүл мэндийн урьдчилах сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах

 2. Хөдөөгийн багуудын хүний эмчийг унаажуулах

 3.Албан байгууллагууд чийрэгжүүлэлтийн өрөө танхимтай болж, тоног төхөөрөмжөөр хангах.

 4.  “Эрүүл мэнд эмнэлэг гэгээрэл соёлжилт”-ын өдрийг сар бүрийн сүүлчийн долоо хоногт тогтмол явуулж, хэвшүүлэх зүйлийн жагсаалт гарган айл өрх бүрт өгч биелелтийг тогтмол шалган мэдээлэх.

Б. Боловсрол соёл:, Оюуны чадавхийг дээшлүүлэх

1.  Сумын эмбелем, туг, хүндэт тэмдэг, сүлд дуу, хүндэт иргэнээр бүртгэх журмыг боловсруулан ИТХ-аар батлуулах

3. Соёлын байгууллагын түүхэн замналын ном гаргах

4. Баг сурталчлах өдөрлөг, багийн ой тэмдэглэх, зарим багийн төвийн байршлын асуудлыг шийдэх

5. Орон нутгийн телевизийн суваг, тогтмол хэвлэл, сонин гаргах зэрэг хэлбэрүүдээр иргэдийг мэдээ мэдээллээр хангах.

         5. Сумын үндэсний сэхээтний зөвөлгөөн зохион байгуулах.

6. Боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчнийг сонгон шалгаруулах.

Хоёр. Эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх талаар.

А. Дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээний талаар.

2. Сумын тамгын газраас төв зам хүртэл засмал зам тавиулах

2. ШТС-уудаас төв зам дагуу 1 км замыг гэрэлтүүлэгтэй болгох

3. Гадаад аялал, туршлага судлах ажлыг эрчимжүүлэх

4. Тохилог орон сууц барих ажлыг дэмжих

5. Тоосгоны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг сайжруулах сумд хөрөнгө оруулалт оруулах, ажлын байр бий болгох.

6. Сумын төв дотор явган зам байгуулах

Б. Хүнс ХАА-н талаар.

7. Хоршоо фермийн чиглэлд тог цахилгаан татаж мал бүхий өрхүүдэд шинээр газар олгон, үнээний ферм, фермерийн аж ахуй байгуулах санаачилгыг дэмжих.

8. Баг бүрт жил тутам 2–оос доошгүй өрхийг малжуулах  

9. Сумын газар тариалан, төмс хүнсний ногооны талбайн хэмжээг нэмэгдүүлж, зоорь, хүлэмжийн үйл ажиллагааг тогтмолжуулах

10. Газар тариалангийн үйлдвэрлэлд бага оврын техник тоног төхөөрөмж  нэвтрүүлэх

13. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих жилийн хүрээнд, блок, нэхий боловсруулах, малын тэжээл бэлтгэх зэрэг ажлуудыг дэмжих.

14. Мал сүргийн зохистой бүтцийг бий болгон үйлдэр угсааг сайжруулах ажлыг шат дараатай хэрэгжүүлэн малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах үйл ажиллагааг сайжируулах

15. Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, малын эрсдлээс хамгаалах сан байгуулахад дэмжлэг үзүүлэх.

Гурав. Байгаль орчны тэнцвэрийг хангах талаар

2. Ногоон байгууламжийн хүрээг өргөжүүлэх

3. Албан байгууллага бүр 100-с доошгүй мод бут тарьж ургуулах

4. Багийн төв рүү явах зам даваа гүвээ, зэрэг газруудын зам засварлах, тэмдэгжүүлэх.

6. Сумын хогийг цэгийг цэгцлэх .

7. Байгаль орчны ажлын хэсгийг унаажуулах.

8. Өвөлжөө хаваржаа хашааны сумын хэмээний нэгдсэн тооллго явуулж, эзэн нэрээр нь зураглал гаргах.

Дөрөв. Орон нутгийг удирдлагаар хангаж, иргэдийн

тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх талаар.

  1. Мэдээллийн ил тод, нээлттэй байдалд тулгуурлан төрийн албаны хөнгөн шуурхай, чадварлаг байдлыг хангах
  2. Эрдэмтэн мэргэд, оюунлаг авьяастнууд олноор төрөн гарсан төрөлх нутгийнхаа  эрт цагаас уламжлагдан ирсэн ёс заншил, өв соёл шингэсэн нэрийн бүтээгдэхүүнийг  дэлгэрүүлэн хөгжүүлэх

2. Сумын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж шинэчлэх.

3. Гудамжны гэрэлтүүлгийг  нэмэгдүүлэх

         4. Багийн Засаг дарга нарыг компьютерээр хангаж бичиг хэргээ өөрсдөө эрхэлэх, иргэдэд чирэгдэлгүй шуурхай ажиллах боломжоор  хангах

         5. Сумын төвийн цэвэр усны шугмыг өргөжүүлэх, цэцэрлэгт хүрээлэн усан оргилуурыг засварлах .

6. ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ыг интернетийн сүлжээгээр бүрэн хангах.

7. Гэмт хэрэг нийгмийн дэг журмыг сахиулах, малын хулгайтай тэмцэх, ажлыг сайжруулах.

Энэхүү зорилт нь “ Эрүүл, боловсролтой иргэд төрөлх нутагтаа баян чинээлэг, сүлдэт төрийнхөө ивээл дор тав тухтай, амьдрах” боломжийг бүрдүүлхийн төлөө төрийн байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэхэд оршино.

Ихээхэн санал санаачлага, хүчин чармайлт, чадварлаг менежмент шаардах зорилтот хөтөлбөр, стратеги төлөвлөгөөнд иргэн бүхэн идэвхтэй оролцож үнэтэй санаачлага гаргана гэдэгт найдаж байна

Манай цахим хаяг:    Ulziit.knongor.gov.mn

Харилцах утас: 70446701, 70446704, 70446705, 88551075, 99445795, 95440598

Мэдээ оруулсан: 2016-05-23 08:28:21